Обама Зүүн Азийн уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Обама Зүүн Азийн уулзалтад оролцож байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Камбожид эхэлсэн зүүн өмнөд Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа аж. Уулзалтад Хятад, Япон, Австрали улсын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар хэлэлцэх юм байна. Өчигдөр буюу даваа гаригт Обама Камбожийн ерөнхий сайд, Ард түмний намын дарга Хун Сентэй хүндэтгэлийн зоог барихаас өмнө эрхмүүд хүний эрхийн  зарим асуудлын талаар авч хэлэлцжээ.

Хамгийн сүүлд зүүн өмнөд Азийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долдугаар сард болсон бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаас өмнө   Барак Обама Мьянмарт төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж