
Засгийн газраас иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажиллаж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүх талаар найдвартай хангах нь төрийн байгууллагын нэн тэргүүний анхаарах асуудал билээ.
Бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин, зохион байгуулалтыг цаашид боловсронгуй болгох, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд шинэчлэлийн Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг тууштай авч ажиллах болно.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг