
Хуралд оролцогчид, цахилгаан түгээх сүлжээ ХХК болон Дулааны шугам сүлжээ ХХК-ийн үйл ажиллагнааны доголдлоос болж орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад гомдол маш ихээр ирдэг. Тиймээс эх үүсвэрийн доголдлыг арилгуулах тал дээр илүүтэй анхаарах нь чухал байна гэсэн саналуудыг хэлж байлаа. Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Дулаантай холбоотой асуудал орон сууцны конторуудын байнгийн бэрхшээл. Тиймээс орон сууцны дулаан алдагдалтыг багасгах тал дээр дорвитой ажил хийх нь зөв юм. Мөн иргэдээс ирүүлж байгаа гомдлын тал гаруй хувь нь засвар үйлчилгээтэй холбоотой асуудал байдаг юм байна. Засвар үйлчилгээг бол бид гадны ямар нэг хүчин зүйлгүйгээр шийдвэрлэх боломжтой. Тэгэхээр иргэдэд үзүүлэх энэ үйлчилгээндээ илүү их анхаарч, сэтгэлтэй хандах хэрэгтэй, цаашид, шинээр баригдах орон сууцанд дулаан алдагдалтын стандартыг тогтоох чиглэлээр бид анхаарч ажиллана” гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн СӨХ болон орон сууцны конторуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллах нь иргэдийн гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд илүү дөхөмтэй гэв.
НИТХ-ын Өргөдөл гомдлын байнгийн хороо нь 7 төлөөлөгчтэй бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл нь тус хорооны дарга юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.