Өмнөд Солонгосын “LG” компани 3-7 настнуудад зориулсан ухаалаг мини компьютер буюу Kids Pad-ыг маргаашнаас худалдаанд гаргах гэж байна. 299 мянган воны үнэтэй Kids Pad нь 3-7 настай хүүхдийн насны онцлогт тохирсон төрөл бүрийн тоглоом, солонгос, англи үсэг сурах, тоо бодох, зураг зурах гээд сургалтын программуудтай аж. Мөн дуртай дуугаа сонсч болохоос гадна дэлхийн түүхээр ч аялж болно.
Ч.БОЛОР
Түүнчлэн хүүхдийн нүдэнд аль болох нөлөө үзүүлэхгүйгээр өдөр, шөнийн гэрлийг тохируулах, хүүхэд амандаа зуухад сөрөг нөлөөгүй байхаар бүтээгджээ. Мөн эцэг, эхчүүд унтраах цагийг тохируулах боломжтой аж.
Ч.БОЛОР