Nicki Minaj аялан тоглолтод оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Nicki Minaj аялан тоглолтод оролцоно

Поп гүнж Britney Spears ирэх зургадугаар сарын 17-ноос аялан тоглолтоо эхлэх тухайгаа зарлаад байгаа. Түүний аялан тоглолтод сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулаад буй хип хоп, R&B дуучин Nicki Minaj оролцохоор болжээ.
Тэрбээр өмнө нь нэрт реппер Lil Wayne-ийн "I Am Still Music" аялан тоглолтод оролцож байсан ба "Pink Friday" нэртэй анхны цомгоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд худалдаанд гаргасан юм. Түүний энэхүү цомог эрэлт ихтэй байгаа ба нийтдээ 1,035 сая хувь борлогдоод байгаа юм.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 45 мянган хувь борлогдсож, Billboard-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг цомогт багтсан "Roman"s Revenge" дуугаа реппер Lil Wayne-тэй хамтран дуулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд шинэ хувилбараа  iTunes-ээр цацаж эхэлсэн юм. Энэхүү сингл нь шилдэг синглийн жагсаалтад мөн дээгүүр бичигдээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж