Палестиныг довтолгоогоо зогсоохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Палестиныг довтолгоогоо зогсоохыг шаардав

Ашкелон хотынхон түгшүүрийн дохио авчээ. Фото Reuters

Палестины дайчид арваннэгдүгээр сарын 18-ны өглөө эрт Израил руу дахин пуужингаар буудаж эхлэв. Ашкелон хотод наад зах нь гурван пуужин унаж, хоёр хүн хөнгөн шархаджээ. “The Jerusalem Post” сонинд бичсэнээр нэг пуужин орон сууцны байшинд тусч, дөрвөн давхар байрны хэсгийг нураасан байна.

"Гаарец"  бичсэнээр арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Тель-Авивт агаарын түгшүүр зарлажээ. Хотын зүг хоёр пуужин харвасныг Израилийн “Төмөр бүрхүүл” гэх систем угтан сөнөөжээ. Урьд өдөр нь хот руу харвасан пуужингуудыг мөн л угтуулан сөнөөсөн байна.

“The Jerusalem Post” сонинд тэмдэглэснээр Израилийн нутгийг буудах нь сүүлийн өдрүүдэд эрс буурсан байв. Арваннэгдүгээр сарын 17-нд Израилийн өмнөд нутгийг 50 удаа пуужингаар буудсан бол дараагийн өдөр нь зөвхөн ганц пуужин харвагджээ. Ер нь дайн эхэлснээс хойш Израилийн нутгийг 460 пуужингаар буудсан байна.

Газын зурваст 18-ны шөнө хоёр хүн алагдаж, 15 хүн шархадсан байлаа. Тулалдаан эхэлснээс хойш 100 гаруй палестинчууд  алагдаж, 400 орчим хүн шархаджээ. Израилийн нисэх хүчин нийт 1000 гаруй удаа цохилт хийсэн байна. Израиль 19-ний өдрөөс эхлэн гал бүрэн зогсоох шаардлагыг 36 цагийн хугацаатайгаар Палестины талд тулгалаа. Энэ хугацаанд Израилийн нутгийг буудахаа бүрэн зогсоохгүй бол хуурай замын байлдааны ажиллагаа явуулна гэдгээ Израиль хэлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж