Нийслэлийн төсвийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Иргэний оролцооны хэлтсээс зохион байгуулах тус хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт Нийслэлийн иргэний танхимд болох юм. Хэлэлцүүлэгт Нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцох ажээ.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн иргэний танхим Бизнес хөгжлийн төвийн байрнаас нүүж, Нийслэлийн Төр захиргааны тавдугаар байр буюу хуучнаар нийслэлийн Хүүхэд, залуучуудын төвийн байранд шилжин орсон байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж