Төслийн зөвлөхөөр АНУ-ын компани ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Төслийн зөвлөхөөр АНУ-ын компани ажиллана

Уул уурхайн хөгжилтэй уялдуулан Монгол Улсад шинэ эрчим хүчний эх үүсвэрийг барих шаардлага гарсан. Мэргэжилтнүүд тавдугаар цахилгаан станцыг барих техник эдийн засгийн үндэслэлийг хийж эхлээд байна. Цахилгаан станцад хамгийн сvvлийн үеийн техник технологи ашиглах учраас техник эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар олон улсын компаниуд боловсруулж байгаа аж. Төслийн зөвлөх компаниар АНУ-ын "Н and J" компани ажиллаж байна.  Тавдугаар цахилгаан станцыг  820 мВт, 1100 гкалл цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож буй бөгөөд  нийтдээ 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Уг станцыг "ТЭЦ-3"-ын дэргэд барихаар төлөвлөөд байгаа юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж