
Мөрдөн байцаалтын явцад “Их хэмжээний өр дарахын тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн үйлдсэн хэргээ хүлээсэн А.Бат-Ялалч гэгч нь Налайх дүүрэг дэх ХААН банкны салбарын захирлын нөхрийг буудан хөнөөсөн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.13, 91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д зааснаар тус тус буруутгаж байна.
Д.ЖАРГАЛ