
Google Android 2.2 системд ажиллах МТС 945 гар утас нь 3,2 инчийн мэдрэмтгий дэлгэцтэй, 2МП камертай бөгөөд microSD санамжийн карттай аж. МТС Glonass 945 навигатор нь Хятадын ZTE компанид үйлдвэрлэгддэг.
ГЛОНАСС навигацийн системийг гар утсанд анх нэвтрүүлж байгаа МТС компани навигацийн хурд хүчийг сайжруулснаар зах зээл дэх эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Н.Тунгалаг