Европын кино өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Европын кино өдөрлөг болно

“Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Европын холбооны төлөөлөгчийн газар, “Black box” театр, “Глоб Интернэшнл” ТББ хамтран Европын холбооны гурав дахь удаагийн кино өдөрлөг эхлэх гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус хуралд Европын холбооны төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга В.Финглетон, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Блэк Бокс” театрын найруулагч М.Боролдой нар оролцлоо. Европын Холбооны гурав дахь удаагийн кино өдөрлөг энэ сарын 22-нд 18.00 цагт “Black box” театр нээлтээ хийх аж. Энэ удаагийн наадамд Европын холбооны Австрали, Франц, Грек, Чех, Дани зэрэг 10 орны инээдмийн, романтик 10 кино үзэгчдийн хүртээл болох нь. Кино өдөрлөгөөр гарч буй Европт бүтээгдсэн киногоор дамжуулан Монголын үзэгчдэд Европын хөгжлийг киногоор дамжуулах хүргэх гол зорилготой уг өдөрлөг “Black box” театрт энэ сарын 23-25-ныг дуустал өдөр бүр 16.00, 18.00, 20.00 цагт болох юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж