Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын хурал болно

Энэ сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны 48 дахь удаагийн хурал болох гэж байна. Мөн үеэр тус холбооны 32 дахь удаагийн захирлуудын зөвлөлийн хурал болох юм. Хуралд 22 банкны төлөөлөл оролцох аж. 

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбоо нь гишүүн орнуудынхаа мөнгөний бодлого тодорхойлдог байгууллагуудыг холбох, бүсийн эдийн засаг болон санхүүгийн ситемийн талаар мэдээлэл солилцох зорилготойгоор 1972 онд байгуулагджээ. Монголбанкны хувьд 1999 онд гишүүнээр элссэн байна. 

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж