
Барак Обама хувийн сайтынхаа өнгө төрхийг өөрчлөн сонгуулийн агуулгатай болгожээ. Эхний хуудсанд нь янз бүрийн хүмүүс түүний ажил хэргийн талаар өгүүлэх болов. Сайтад хандагсдад нэр дэвшигчид хандив өргөх мөн хамаатан саднаа сонгуулийн ажилд татан оролцуулахыг уриалах болжээ. Энэ бүгдээс харвал Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг эхэлсэн гэж болно.
Associated Press мэдээлснээр ерөнхийлөгч Обама дотны хамтрагчдадаа захидал илгээн дахин сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ бичсэн байжээ. Гэсэн ч ерөнхийлөгч өөрөө энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн эх сурвалж Обамаг дахин нэрээ дэвшүүлэх асуудал шийдэгдсэн гэж мэдэгдсэн байв. Ерөнхийлөгчийн штаб нэр дэвшигчээр бүртгүүлэх бичиг баримтаа бэлтгэж Холбооны сонгуулийн комисст (Federal Election Commission, FEC) өгөхөд бэлэн болгосон гэнэ.