Хайртай гэдгээ үргэлж хэлэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Хайртай гэдгээ үргэлж хэлэх хэрэггүй

Асуулт.
Миний  найз охин намайг туршсан. Намайг байгаагаар нь ойлгож хайрлахын оронд өөрөөр байхыг хүсдэг хүнийг би юу гэж ойлгох вэ?  Тэр их сайхан бүсгүй надад ч их сайн байсан. Тэр хүнээр хэзээ ч тоглоом хийдэггүй, бас бусад эрчүүдтэй сээтэгнэдэггүй. Түүнийг найз гэх хоёр нөхөртэй хамт өдөрлөг дээр бүтэн өдөр болсон тухайгаа хэлэх хүртэл бүх зүйл сайхан байсан. Түүнийг энэ тухайгаа хэлэхэд би дургүйцсэн бололвч юу ч хэлээгүй. Харин хэд хоногын дараа тэр надад энэ бүхэн нь  өөрийгөө хардуулж, намайг хэрхэн аашлахыг харах гэж  хийсэн зүйл гэж хэлсэн юм. Намайг  өөрт нь ямар их хайртайгаа хэлэх үед энэ зүйл болсон юм. Харин одоо бол тэр насан туршаа хайрлана гэж амласны дараа сонирхол нь буурдаг эмэгтэйчүүдтэй адилхан хүн шиг санагдаж байна. Би түүнийг хайрлаж халамжилж байсандаа харамсч байна. Хамгийн муу нь юу вэ гэвэл миний сэтгэл түүнд нээлттэй байсан. Миний өөрт нь яаж хандаж байсныг тэр сайн мэднэ. Намайг сэтгэлээ илчилснээс хойш түүний хандлага өөр болсон .Би яасан нь дээр вэ? Би түүнд үнэхээр хайртай. Тэр ч үүнийг мэдэж байгаа. Түүнийг хайрлаж халамжилснаар би буруутан болж байгаадаа уур хүрч байна.

Доктор Love-ын хариулж байна.
Хүнд сайн муу чанар аль аль нь байдаг. Эмэгтэй хүн чамаас хөндийрч байгаа нь чи түүнийг эр хүн шиг байхыг шаарддаг гэсэн үг.  Зан араншингийн хувьд эмэгтэй хүн мууртай адил. Харин эрэгтэй хүн нохойтой илүү төстэй. Муур архирдаггүй, харин нохой хэзээ ч хүржигнэдэггүй гэдэг шүү дээ. Юун түрүүнд эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй огт адилгүй. Мөн тэдний хайр дурлалын хэмжүүр ч өөр өөр байдаг.  
Та ээжтэйгээ, цагдаатай, ламтантай өөр өөрөөр харьцдаг биз дээ. Та өөрийнхөөрөө байж болох ч ярьж буй зүйл чинь  чинь өөр өөр  байх болно. Хэрвээ та эмэгтэй хүнд дурласан бол үүнийгээ үргэлж хэлэх гээд байх шаардлагагүй. Тэр түүнтэй   байнга уулздаг бол өөрийг тань  байгаагаар л харж ойлгож байгаа. Мөн та  түүнд цаг заваа зориулж, цэцэг, чихэр авчирч, халамжилж байгаа нь өөрийг тань түүнд хайртай гэдгийг харуулж байна. Гэвч та  хайртай гэдгээ хэлэхгүй байж чаддаггүй нь л таны  алдаа. Бас түүнийг хоёр найзтайгаа хамт байсанд нь уурлах хэрэггүй байсан. Тэр таныг өөрт нь итгэхийг хүсч байгаа. Хэтэрхий нялуун байх нь эмэгтэйчүүдэд таалагддаггүй. Түүнийг хайрлаж, халамжилсанд чинь буруу байхгүй. Гэхдээ үүнийгээ цаг үргэлж сануулах гэсэн чинь бас л алдаа. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Хайртай гэж хэлэхгүй байна гэдэг хайргүй гэсэн үг биш. Таны үйлдэл болгон хайртайг чинь  нотолж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж