Пакистан Талибанчуудыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Пакистан Талибанчуудыг суллажээ

Пакистаны Засгийн газраас Афганистантай харилцан тохиролцсон энхийн гэрээ хэлэлцээрийн дагуу Талибаны есөн гишүүнийг тус улсын шоронгоос сулласан байна. Тэд Пакистанаас Афганистан руу аюулгүй гарцаар явж очих аж. Тэдгээр  суллагдаж буй хоригдлуудын дунд өмнө нь Талибан Засгийн газрын сайд асан хоёр сайд байгаа юм байна. Харин бусад нь Засгийн газрын доод болон дунд тушаалын албан хаагчид аж. Тэднийг суллах шийдвэр нь Афганистаны экс-Ерөнхийлөгч Бурхануддин Раббанигаар толгойлуулсан төлөөлөгчид Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари болон Ерөнхий сайд Юсуф Реза Гилани нартай уулзаж, энхийн хэлэлцээрийн талаар хэлэлцсэнээс гурван өдрийн дараа гарчээ. Пакистаны Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр есөн Талибан хоригдлыг сулласан нь  зөвхөн эхлэл бөгөөд энхийн хэлэлцээрийн дагуу дахин өөр олон хоригдлыг суллах юм байна.
 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж