
Харин Ерөнхийлөгч маань саяхнаас тун идэвхитэй жиргэдэг болжээ. Тэрбээр өчигдөр “Нэр дэвшигч, ухуулагч нар манай гурван гэрээр ирэхгүй юм. Идэвхтэй сонгогчдын хувьд бидэнд хэлэх юм байх л юм. 18 ба түүнээс дээш насны эрхэм иргэд ээ! Ирэх лхагва гариг-11-р сарын 21-нд болох орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Таны сонголт дэлхийг өөрчлөхгүй ч Монголыг өөрчилөхөд нөлөөлнө. Ялангуяа орон нутгийн удирдлагыг өөрчлөх эс өөрчлөхөд” хэмээн жиргэжээ.
Мөн өглөө бүр Монголчуудтайгаа твиттерээр дамжуулан мэндчилж, санал бодлоо солилцож байхаар болсноо уламжилсан байна.
Одоогоор Ерөнхийлөгчийн @elbegdorj хаяг нь 33,938 дагагчтай топ хаягуудын нэг болоод байгаа юм.