
УИХ-ын гишүүн У.Хүрэлсэх ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн байгаа. Сонгуулийн хуулийн дагуу намын жагсаалтаар У.Хүрэлсүх гишүүний дараа бичигдсэн гишүүн одоо УИХ-ын тангараг өргөх ёстой. Тиймээс МАН-ын зүгээс намын жагсаалтын дараагийн гишүүн болох Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлээд байсан юм.
Ш.ЧИМЭГ