Одоогоор нийтдээ 10900 гаруй санал бүртгэгдээд байгаагийн 80 орчим хувийг санал, хүсэлт эзэлж байгаа аж. Тус төв иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг Засгийн газрын яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваарилан иргэдэд холбогдох хариуг хүргүүлэн ажиллаж байгаагаа онцолж байна. Иргэд ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилтын асуудлаар тус төвд хандаж байгаа ажээ. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой санал хүсэлт өнгөрсөн долоо хоногт ирсэн саналуудын 40 гаруй хувийг эзэлсэн байна.
Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээлийн орон сууцны санхүүжилтийн асуудлаар иргэд багагүй хандаж байгаа бөгөөд Сангийн яам зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах зээлийн хүсэлтийн хэмжээ нь шийдвэрлэгдэж, санхүүжилтийн эх үүсвэрээс хэтэрсэн учраас ОССК, Төрийн банк иргэдийн зээлийн хүсэлт авахыг түр зогсоогоод байгаа хэмээх хариултыг “11 11” төвд ирүүлжээ.