Соёлын өвийг хамгаалах сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг хамгаалах сургалт болно

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн сургалт энэ сарын 19-23-нд болно. Уг сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаа маргааш  09.00 цагт ШУТИС-ийн номын сан, хурлын танхимд /ШУТИС-ийн 1-р байрны өргөтгөлийн 6 давхарт/ болох юм байна. 

Тус арга хэмжээнд ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Mr. Takenori Shimizu,  Японы ЭСЯ-ны соёлын атташе Mr. Aoyama Daisuke нарын албаны хүмүүс оролцох юм. Сургалтыг Япон улсаас ирсэн хатагтай Норико Айкава, Австрали улсаас ирсэн хатагтай Сюзанн Ог нарын олон улсын экспертүүд удирдан явуулна. 

 “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь 2012-2013 онд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсыг СББӨ-ийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэх тогтвортой суурь тогтолцоотой болгох үүднээс үндэсний хэмжээнд чадавхийг бий болгон бэхжүүлэх, СББӨ-ийг хамгаалах тухай конвенцийг идэвхитэй хэрэгжүүлснээр СББӨ-өө хамгаалахад Монгол улсын чадавхийг бэхжүүлэн сайжруулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, Бодлого боловсруулагчид, удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд СББӨ-ийг хамгаалах ач холбогдлын чухлыг ойлгуулахад оршиж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж