Английн зохиолч эмэгтэй Хелен Филдингийг Брижит Жонсын тухай гурав дахь номоо гаргана гэж The Daily Telegraph сонинд өгүүлжээ. Номын нэр, агуулгынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Харин үйл явдал нь орчин үеийн Лондон хотноо өрнөж, Брижитийн амьдралын нэгэн үеийг өгүүлнэ гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. Номыг ирэх жилийн намар худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хэвлэн нийтлэх эрхийг Jonathan Cape гэх хэвлэлийн газар худалдаж авсан байна.
Үргэлж бүтэлгүй байдалд орж явдаг, Лондоны оршин суугч эмэгтэйн тухай анхны ном 1996 онд хэвлэгдсэн бөгөөд “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” нэртэй байв. Үргэлжлэл болох “Брижит Жонс: Ухаарлын ирмэгт” хоёр дахь ном 1999 онд хэвлэгджээ. Энэ хоёр номыг дэлхийн 40-өөд оронд орчуулан хэвлэж, нийт 15 сая ширхэг зарагджээ.
Бестселлерүүдээр 2002, 2004 онд кино хийсэн бөгөөд Брижит Жонсын дүрийг америк жүжигчин эмэгтэй Рене Зеллвегер бүтээж байв. Одоо харин дөч хүрч байгаа Жонс хүүхэдтэй болохоор яарч байгаа тухай шинээр бүтээх кинонд өгүүлэх бололтой. IMDB сайтын мэдээлснээр шинэ кино "Брижит Жонсын хүүхэд" нэртэй байх ба зураг авалт нь хараахан эхлээгүй байгаа гэнэ. Киноны зохиогчдын дунд Хелен Филдингийн нэр дуулдаж байгаа бөгөөд түүнийг ирэх жилд худалдаанд гарах номынхоо зохиолоор уг киног хийх үү гэдэг асуулт эргэлзээтэй байгаа юм.
ШИНЭ НОМ
Брижит Жонсын тухай шинэ ном гарна
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ