Монгол цэрэг зүрхний шигдээсээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Монгол цэрэг зүрхний шигдээсээр нас баржээ

Суданд энхийг сахиулж байсан монгол залуу нас барсан байж болзошгүй талаар бид өмнө нь хүргэж байсан билээ. Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч,  Ховд аймагт цэргийн алба хааж байгаад Энхийг сахиулагчдын эгнээнд багтан, Судан явсан залуу нас барсан болохыг мэдэгдлээ. Талийгаач зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ. 

Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар маргааш албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон байна. Мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин стабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай маргааш 10.00 цагт хийх ажээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж