Налайхын уурхайд гурван хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайд гурван хүн осолджээ

Налайх дүүргийн бичил уурхайд өчигдөр 15 цагийн үед осол гарч, гурван хүн амиа алджээ. Онцгой байдлын аврах албаныхан ослын газарт одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 60 метрийн гүнд дарагдаж, амиа алдсан гурван хүний цогцсыг гаргаж чадаагүй байна. Тус дүүргийн иргэн Д-гийн түрээсийн гүний уурхайд нуралт үүссэний улмаас 50 настай, 23 настай, 30 настай гурван эрэгтэй хүн дарагдаж, нас барсан гэсэн албан мэдээллийг холбогдох хүмүүс одоогоор өгч байна.  Уул уурхайн аврах алба, дүүргийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийн нийт 150 албан хаагч ослын газарт ажиллаж байгаа бөгөөд хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж