Дубайд өндөр барилга шатав

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Дубайд өндөр барилга шатав

Кадр YouTube

Дубайн Жумайра арлын дүүрэг дэх өндөр байшинд гал гарсан тухай "Аль-Арабия" телевиз мэдээлэв. 

Ням гаригт шилжих шөнө гал гарсан бөгөөд галын шалтгаан болон хохирсон хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор алга байна. Галын видео бичлэг YouTube сайтад тавигдсаныг харвал байшингийн арваад давхар, дээвэр нь галд автжээ. Дубайн Жумейра арлын дүүрэгт ойролцоогоор 80 орчим өндөр байшин байдаг бөгөөд дөрвөн хиймэл цөөрмөөр хүрээлэгдсэн байдаг ажээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж