Ховор хүмүүс чуулгандаа морилов

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ховор хүмүүс чуулгандаа морилов

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд гишүүд бараг бүгд ирсэн харагдана. УИХ-ын гишүүн С.Баяр, “нялх сэнгүм” гэгдэх Э.Мөнх-Очир гэсэн ховор хүмүүс хүртэл ирж гишүүдийн ирц 93.4 хувьд хүрч сүүлийн хэдэн сар үзэгдээгүй явдал боллоо.
Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд цуглаад цуглаад  50 гаруй хувиас хэтэрч чадахгүй, заримдаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдээ хурлын танхимд орж ирээч гэж гуйж нэг гуядаж нэг үздэг байсан.  
Ерөнхий сайдын суудлаа өгсөнөөс хойш С.Баяр улс төрд зайнаас оролцох болж экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай хэвлэлээр ганц нэг үг хаялцсан. Харин Э.Мөнх-Очир гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэр барагтай ирдэггүй. Гэхдээ тэрбээр нэгэн хэвлэлийн хурлын үеэр намын эсрэг зүйл ярьж байгаа гэгдэх "Ц.Шинэбаяр гишүүнийг өмөөрнө" гэж хэлээд намын даргадаа бүхэл бүтэн цаг гаруй толгой түрүүгүй загнуулан  ”Дахиж чуулганы хуралдаанаа таслахгүй, ажилдаа өглөө эрт ирж байна” гэж амласан гэдэг.  Э.Мөнх-Очирын амлалт нь хаврын чуулганд хүчинтэй байх болов уу.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж