Говь-Алтай аймагт 23 мянган мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт 23 мянган мал хорогджээ

Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд нилээдгүй мал хорогдсон гэх тоон судалгаа гарч байсан. Харин энэ оны тухайд орон нутагт өвөлжилт харьцангуй сайн байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлж байгаа. Говь-Алтай аймгийн хувьд гуравдугаар сарын 31-ний байдлаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар хорогдсон малын дүн өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, нийтдээ 23 мянга 432 мал хорогдсноос тэмээ 68, адуу 267, үхэр 187, хонь 5616, ямаа 17 мянга 894 тоо толгой байгаа аж.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж