Чөлөөт бөхийн шүүгчийн сургалт болов

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн шүүгчийн сургалт болов

Монголын чөлөөт бөхийн холбооноос МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуультай хамтран шүүгч нарын семинар зохион явуулав. МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд болсон уг семинарт тус сургуулийн 45, “Шонхор-Олимп” биеийн тамирын дээд сургуулийн 20 оюутан хамрагдсан байна.

Семинарыг МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч, доктор Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Х.Чойжилжав нар удирдан явуулж, “Шүүгч бэлтгэх талаар МЧБХ-ноос хэрэгжүүлж буй бодлогын тухай”, “Тэмцээний тогтолцоо”, “Мэхэнд өгөх үнэлгээ,” “Хориотой барьц, мэхүүд” зэрэг сэдвээр хичээл зааж, дадлагын хичээл оржээ. Семинарын төгсгөлд шалгалт авч зарим оюутнуудад чөлөөт бөхийн шүүгчийн зэргийн сертификат олголоо.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж