
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төвийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: "www.tsag-agaar.mn"