
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан овог аймгууд, нүүдэлчид өөр өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, байгалийг танин мэдэх арга ухаан, хамтран аж төрөх итгэл бишрэл, шашин шүтлэгээр асар том соёлын өв санг цогцлоон бүтээж, хадгалан өвлүүлсэн байдаг.
Монголын ард түмний бүтээн бий болгосон болон эх нутгийн хөрсөн дор хадгалагдаж байгаа соёлын өвийг аврах, хадгалах хамгаалах, харийн нутгаас эх нутагт эргүүлэн авчрах, олон улсад таниулах, сурталчилах судлах ажилд чин сэтгэлээсээ дэмжин тусалдаг байгууллага олон байдаг.
Соёл урлагийн их сургууь нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Соёл ба хөгжил” сэдэв дор олон улсын соёлын чуулган зохион байгуулах санаачилга дэвшүүлэн ССАЖЯ-тай хамтран ажиллаж байгаа юм байна.
Соёлын чуулганыг 2012 оны арванхоёрдугаар сарын 12-14-нд зохион байгуулж, соёл урлагийн салбар болон тус салбартай уялдаа холбоотой байгууллагын 400 төлөөлөгч оролцох юм байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаас Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, тулгамдаж буй асуудал ярилцаж, ЮНЕСКО-д бүртгүүлэх зэрэг үр дүнг хүлээж байгаа гэж оролцогчид онцоллоо.