Монголчууд осолдсон талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Монголчууд осолдсон талаар мэдээлэв

Хөх хотоос Эрээн орох замд өчигдөр найман зорчигчтой микро автобус осолдсоны дөрөв нь Монгол Улсын иргэн байсан байна. Энэхүү ослын талаар өнөөдөр Гадаад хэргийн яамнаас албан мэдээлэл, сэрэмжлүүлэг гаргасан байна. Осол өчигдрийн 17:30 цагийн орчимд гарсан бөгөөд мэдээллийг авсан даруйдаа Эрээний Консулын Газраас хэргийн газар дээр очиход Эрээн хотоос 20 орчим км-ийн зайд, замын хальтиргаа гулгаатай хэсэгт микро автобус шарваснаас замын хажуугийн жалга руу онхолдсон байжээ. Энэ талаар Эрээн хотын замын цагдаа, Нийгмийг аюулаас хамгаалах товчооны гадаад харилцаа, төв эмнэлэгт мэдэгдсэн ба гэмтэл авсан зорчигчдыг эмнэлэгт хүргүүлжээ. Хэргийг Эрээн хотын замын цагдаагийн газар шалгаж байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газраас энэ өвөл олон жилийн дунджаас харьцангуй их хур тунадас орж байгаагаас БНХАУ-ын Эрээн хотоос Хөх хот, Бээжингийн замд хальтиргаа, гулгаа үүсч аюултай нөхцөл байдалд хүрээд байгааг урш хөршийг зорих монголчуудад сэрэмжлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж