Хөнгөлттэй зээлээр онгоцны буудал барина

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хөнгөлттэй зээлээр онгоцны буудал барина

Японы Засгийн газраас санхүүҗдэг "Жайка"-гийн төлөөлөгчийн газраас Монголд хамтын ажиллагааны болон буцалтгүй тусламжийн хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, техникийн хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн, банк санхүү, агаарын бохирдол, хог хаягдал, хот байгуулалтын, болон хөрөнгө оруулалтын зэрэг төсөл хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр төсөл 2013 оныг дуустал үргэлжлэх юм. Харин буцалтгүй тусламжаар Дарханы усан хангамжийг сайжруулах, Хархорины музей барих, нийслэлийн гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах болон байгаль хамгаалал, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг нийт есөн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр ажил 2009-2014 оны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 10 гаруй тэрбум иений хөрөнгө оруулалттай ажээ. Мөн хөнгөлөлттэй зээлээр хоёр төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь олон улсын нисэх онгоцны буудал барих ажил гэнэ. Уг ажилд 28.8 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж