Тонгад их хэмжээний хар тамхи илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Тонгад их хэмжээний хар тамхи илрүүлэв

Тонга улсын цагдаа нар тус улсын далайн эргийн ойролцоо 200 килограмм кокайн газар доор нуусан байсныг өнөөдөр илрүүлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр 13 метрийн урттай завинд 75 сая евро буюу 116 сая ам долларын үнэтэй мансууруулах бодис хийгээд газар булсан байжээ. Энэхүү их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөд Америк болон Австралируу гаргахаар зэхэж байсан байж болзошгүй хэмээн албаны хүмүүс мэдээлж байгаа юм байна.

Цагдаа нарын мэдээлснээр мөн дээрх хэрэгтэй саяхан Тонгад гарсан нэгэн хүн амины хэргийг холбогдуулан шалгаж байгаа ч хэргийн талаар тодорхой мэдээллийг албаны хүмүүс өгөөгүй байгаа юм байна. АНУ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс болон Австралийн цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сард мөн Австралиас Эквадор улс руу их хэмжээний хар тамхи гаргахаар завдсаныг  албаны хүмүүс  илрүүлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж