
Тэгвэл энэ удаа Монгол Улсын бүх иргэн цахим үнэмлэхтэй болсон учраас хэн нь саналаа өгсөн, өгөөгүйг төвөггүй илрүүлэх боломжтой юм байна. Харин иргэн бүрийн саналаа өгсөн эсэх нь төрийн алба болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд ороход нь нөлөөлөхөөр байна. Яагаад гэвэл төрийн алба болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орохын тулд иргэд шалгалт өгдөг. Шалгалтын үеэр өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа нь тухайн ажил, албан тшуаал горилогчийн хувьд томоохон шалгуурын нэг.
Монгол Улсын иргэнийхээ хувьд сонгуулийн эрхээ эдлээгүй, саналаа өгөөгүй хүн өөрийгөө илэрхийлэх тал дээр дутмаг, амьдарч буй нийгэм, ажиллаж буй орчиндоо сэтгэл хангалуун бус байхын зэрэгцээ бусадтай нэг баг болж ажиллаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тэгэхээр төрийн албанд орохын тулд, гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллахын тулд залуус орон нутгийн сонгуульд өөрийн биеэр оролцож, саналаа заавал өгөх хэрэгтэй болж байна. Болохгүй ч юм юу байх билээ. Хариуцлагатай нийгмийг байгуулахын тулд иргэд өөрсдөө хариуцлагатай байх нь зайлшгүй юм чинь.