
Тухайлбал, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Л.Содномдорж /ШШГЕГ/, Б.Батмөнх /хуучин нэрээр ТТАХНЭ/ нарыг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Г.Хүүжий /ХХЕГ/ нар энгэрээ цоолов. Түүнчлэн “Цэргийн гавьяаны одон”-гоор Д.Жаргалсайхан /ХХЕГ/, Л.Даваасамбуу /ХХЕГ/, Д.Эрдэнэбилэг /ХХЕГ/, Ж.Гантогтох /ХСИС/, Б.Батхуяг /ХСИС/, Б.Бат-Эрдэнэ /ХСИС/, Н.Баярсайхан /хуучин нэрээр ТТАХНЭ/ нар шагнагдсан бол “Алтангадас одон”-оор С.Явлый /ХХЕГ/, Н.Бигэр /ШШГЕГ/, С.Санитар /ЦЕГ/, Д.Янжмаа /УБЕГ/ нарыг шагнасан байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрийн одон медалиар шагнуулсан алба хаагчдад баяр хүргээд, хууль зүйн салбарын шинэчлэлийн төлөө хамтран ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг тогтоохыг хүслээ.