Путин байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Путин байр сууриа илэрхийлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин сүүлийн үед Израйль Палестины асуудал улам хурцдаж Газийн зурвас дахь нөхцөл байдал улам хүндэрч  байгааг онцолж талуудыг тайван замаар асуудлыг шийдэх хэрэгтэй хэмээн өчигдөр мэдээлжээ. Путин өчигдөр Израйлийн Ерөнхий сайд Биньжямин Нетяньяхутай Газийн зурвас дахь нөхцөл байдлын талаар утсаар хийсэн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Түүнчлэн Путин Израйль болон Палестиний цэргийн хүчийг тайван замаар асуудлыг шийдээгүйгээс болж энгийн ард иргэдэд маш их хор хөнөөл учруулж, энэ талаар сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хонгогт л гэхэд 13 настай хүү Газ хотод амиа алдсан хэрэг гарсанд Олон улсын Хүний эрхийн байгууллагууд талуудад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж