
“Мал эмнэлгүүдийн 2010 оны ажлын дүн, цаашидын үйл ажиллагааны чиглэл” сэдэвт сургалт гуравдугаар сарын 21-нд Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг семинарт тус аймгийн 14 сумдад хувийн мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг 33 аж ахуй нэгж, мөн 12 сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд оролцсон байна. Сургалтаар Мал эмнэлгийн анхан шатны мэдээ холбогдох хөтөлбөрийн биелэлт, аймгийн малын халдварт өвчний өнөөгийн байдал, хувийн мал эмнэлгүүдийн 2010 оны ажлын үр дүн, урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, цаашид анхаарах зүйлс зэрэг олон асуудал дэвшүүлж, хэлэлцснээс гадна Монголын мал эмнэлгийн холбооны салбар зөвлөлийг байгуулж, Л.Сумъяаг салбар зөвлөлийн даргаар томилов.
Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээр Баянтүмэн сумын “Сачин-Овоо” ХХК, Хөлөнбуйр сумын “Вет-Хоз” ХХК, Баян-Уул сумын “Улзын хишиг” ББН зэрэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан, урамшуулсан байна.
Б.Мөнгөнтуул