АНУ-д 3600 хуурамч “Мини iPad” оруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

АНУ-д 3600 хуурамч “Мини iPad” оруулжээ

“New
York Post” сонин  өчигдөр буюу  пүрэв гаригт  АНУ-ын Куйнс дүүргийн
“JFK” Олон улсын нисэх буудлаар Хятад улсаас 3600 хуурамч “Мини iPad”
орж ирснийг хураан авсан хэмээн мэдээлжээ. Уг сонинд дурьдсанаар “CEVA”
гэсэн логотой том оврын ачааны машинаар “Мини iPad”-уудыг зөөвөрлөсөн
бөгөөд нисэх буудлын цагдаа нар хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлэн ийнхүү
хураан авсан байна.

Түүнчлэн тэдгээр  “Мини iPad”-ууд  “Apple”-ийн
жинхэнэ хувилбараас арай хямд буюу нэг бүрийг нь 417 ам доллараар
худалдаалахаар төлөвлөсөн, нийт 1.5 сая ам.долларын хуурамч бүтээгдэхүүн
байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн ажилтнууд хэргийг мөрдөн
шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүдийн мэдүүлгээр тэд аль хэдийнэ гурван
нисэх буудлаар ийнхүү хуурамч бүтээгдэхүүнээ гаргаж амжжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж