“Хайранд мансуурсан аялгуу” дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

“Хайранд мансуурсан аялгуу” дахин тайзнаа

“Зүүдэн бороо”-оор овоглосон, хөгжмийн зохиолч Магсаржав арваннэгдүгээр сарын 24-нд “Хайранд мансуурсан аялгуу” үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон талаараа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хүргэлээ.  

Түүний тоглолтод Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар зэрэг уран бүтээл хамтрагчид нь оролцох юм байна. Мөн түүний дууг дуулдаг МУГЖ С.Вандан Н.Дуламсүрэн, Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, С.Жавхлан, Х.Болормаа, Ло.Болдбаатар, Б.Энхмэнд, С.Баттулга, А.Түмэн-Өлзий болон залуу уран бүтээлчид оролцож үзэгч та бүхэнтэй нэгэн үдшийг дуулж хуурдан өнгөрөөх нь ээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж