
Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол гарах, мөстэй газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ жил олон жилийн дунджаас дулаахан, мөс хөлдөхгүй байгаа учраас малчид, иргэд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар арваннэгдүгээр сарын 04-нд осолдсон найман сартай хүүтэйгээ сураггүй болсон бүсгүйг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Ш.ЧИМЭГ