
Жүжигчин Бэкэ дэлгэцийн анхны бүтээлдээ чадварлаг баг, хамт олныг бүрдүүлэн тоглуулж чадсан сүйхээтэй нэгэн. “Гарал угсаа” киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох зэрэг тайз, дэлгэцийн мундгууд чуулжээ. Түүний “мөнхийн сэдэв” хэмээн тодотгосон “Гарал угсаа” өнөөдрөөс эхлэн “Өргөө”, “Тэнгис”-ийн дэлгэцээр үзэгчдэд хүрч эхэлнэ.
Г.ДАША