Ой хээрийн түймэр гарах нь ихэслээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймэр гарах нь ихэслээ

Хаврын хуурайшилтай үе эхэлсэнтэй холбоотой Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт зургаан удаа хээрийн түймэр гарсан байна. Тухайлбал, Булган суманд гурав,  Баяндун суманд нэг,  Чулуунхороот суманд нэг, Чойбалсан суманд нэг удаа түймэр гарч,  50,9 мян/га талбай шатаж, байгаль экологид ойролцоогоор 5,9 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Дээрх түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон орон нутгийн иргэдийн оролцоотойгоор бүрэн унтраасан байна.  Дээрх түймрийн шалтгаан нөхцлийг ОХУ-аас хил дамнан орж ирэх, тамхины галаас, ил задгай хог шатсанаас, хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас /кабсуль дэлбэлсэнээс/ зэргээр хүний буруутай үйлдлээс үүдэн гарсан гэж үзэж байна.

Иймд иргэд хаврын хуурайшилтын улирал эхэлж, дулааны цаг ирж байгаатай холбогдуулан гадна орчны хогоо цэвэрлэхдээ хяналтгүй шатааж, үнс нурмаа ил задгай асгах зэргээр анхаарал болгоомжгүй хандах нь өөрийгөө болоод өрөөл бусдад ихээхэн хэмжээний аюул дагуулж байгааг аймгийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж