Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлнэ

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Онон районы Уст-Ималка тосгонд шүлхий өвчний тохиолдол гарсантай холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны А/97 тоот захирамж гарч ОХУ-тай хилэлдэг дөрвөн суманд сэрэмжлүүлэг, анхааруулгыг хүргүүлээд байна.  Мөн хил залгаа боомт бүхий Чулуунхороот, Баян-Уул сумдад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж, мал эмнэлэг үржлийн тасаг, малын эмч нарыг бэлэн байдал шилжүүлэн ажиллаж байгаа аж. Мэдрэмтгий малд үзлэг тандалт хийснээс өнөөдрийн байдлаар Чулуунхороотоос бусад сумдаас малын цусны дээж ирснийг аймгийн мал эмнэлтгийн лабориторид шинжилж байна. Мал эмнэлгийн алба гуравдугаар сарын 25-наас эхлэн байгууллага дээр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байгаа гэнэ.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-д үйлдвэрлэсэн 112’000.0 мянган тун вакцин ирсэн бөгөөд энэхүү вакциныг урьд онд хийсэн вакцины идэвхийг лабораториор баталгаажуулсны үндсэн дээр вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж