Өсвөр насны хүүхдийг архинаас хол байлга

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Өсвөр насны хүүхдийг архинаас хол байлга

Эцэг эхчүүд хүүхдүүддээ ижилхэн
анхаарал тавьдаг ч өсвөр насны хүүхдүүд хараанаас гадуур үлдэх нь элбэг
байдаг. Хэрвээ та ажил гэсээр хүүхдэдээ анхаарах нь багассан бол  дор
хаяж долоо хоногт нэг удаа сургууль дээр нь очиж уулзаж байхад гэмгүй.
Энэ насан дээр тэд аливаа шинэ содон зүйлд тэмүүлж, туршиж үзэхээс ч
буцахгүй байдаг. Хамгийн их санаа зовоодог зүйл бол өсвөр насныхны
дундах архидалт. Тэд анх найз нөхдийн төрсөн өдөр, үдэшлэг нийллэг дээр
архи уух ятгалгад ордог  нь судалгаанаас харагддаг. Энэ хэдийгээр
цочирдмоор зүйл биш ч хамгийн их санаа зовоох зүйл бол тэдний эдгээр
үдэшлэг, нийллэг нь  ихэнхдээ томчуудын хараа хяналтаас гадуур болдог
бөгөөд томчууд өөрсдөө архи согтууруулах ундааг нь нийлүүлэгчид болж
байдаг явдал юм . “Найзууд бүгд л архи уудаг. Хэрвээ би уухгүй бол
тэдний нэг байхаа болино” гэдэг түгээмэл ойлголт өсвөр насныханд 
байдаг. Хэрвээ таны хүүхэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь
анзаарагдвал та цаг алдалгүй түүнтэй ярилцаж шийдэх нь чухал.

Алхам
1. Яаран дүгнэлт бүү гарга.

Өөрийнхөө хүүхдийг хэзээ ч ийм
зүйлд орооцолдохгүй гэж бодох нь хамгийн гэнэн бодол. Согтууруулах
ундааг хэрэглэх нас, хэмжээ байдгийг урьдчилан сануулж бай. Дарамтлах,
харааж зүхэх гэсний хэрэггүй. Та өөрөө түүний үлгэр дуурайл гэдгээ
байнга сана.

Алхам 2. Хүүхдийнхээ найз нөхдийн эцэг эхтэй
танилцаж холбоо тогтоо. Харилцан хүүхдүүддээ хяналт тавьж бай.
Хүүхдүүдээ нэг нэгнийхээр нь  орж гарахад татгалзах хэрэггүй. Ингэснээр
тэдэнд нууж хаах зүйл байхгүй  болно.

Алхам 3. Хүүхдийнхээ
хаашаа явж, хаана байгааг яг таг мэдэж бай. Таны хүүхдийг танаас өөр хэн
ч сайн мэдэхгүй гэдгийг сана. Хүүхдээ сургууль, багш нарт нь найдаж
үлдээх хэрэггүй. Зөвхөн хичээлээс ирсэн үед нь байцаах биш хичээлтэй үед
нь ч асууж сураглаж байхад илүүдэхгүй.

Алхам 4.
Хүүхэдтэйгээ согтууруулах ундааг хэзээ хэрхэн уувал зохистой талаар сайн
ярилц. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэглэх нь тодорхой учир хойш тавих
хэрэггүй. Гэхдээ санамсаргүй мэтээр тайлбарла. Хэт их дүрэмдэхээс
зайлсхийгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж