Индонезэд өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Ачех болон Хойд Суматра зэрэг хойд хэсгийн мужуудад үер болжээ. Үерийн улмаас 26 хүн ор сураггүй болж, ихэнхи зам, гүүр эвдэрч, олон зуун хүн орон гэргүй болоод байна. Индонезийн хойд хэсгийн мужуудад үерийн усны түвшин одоо хүртэл их байгаа бөгөөд зарим газарт хоёр метр хүртэл гүн байгаа аж. Үерийн гамшигт нирвэгдээд буй нутгуудаас олон зуун иргэдийг албадан нүүлгэн шилжүүлж, өндөрлөг газар байршуулжээ. Тэдэнд Индонезийн нийгмийн халамжийн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөн хүргэж байна.
Б.АНХТУЯА