“Texas Instruments” 1700 ажилтнаа цомхотгожээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“Texas Instruments” 1700 ажилтнаа цомхотгожээ

Америкийн электрон бараа үйлдвэрлэгч “Texas Instruments” буюу “TI” компани сүүлийн үед үйлдвэрлэсэн гар утасны санах ойн худалдаа муу байгаагаас болж 1700 ажилтнаа цомхтгохоор болсноо өчигдөр мэдэгджээ. Тус компани өнгөрсөн есдүгээр сараас эхлэн “OMAP” нэртэй хөдөлгөөнт утасны санах ойг худалдаалж эхэлсэн байна. “TI”-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр ашиг орлого муу байгаагаас болж ажилчдынхаа таван хувийг цомхотгох шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар “TI”-ийн бүтээгдэхүүний худалдаа  буурсан нь дэлхийн смартфоны зах зээлд тэргүүлэгч Apple, Samsung компаниуд гар утаснууддаа өөрсдийн зохион бүтээсэн санах ойг ашиглаж байгаа нь ийнхүү нөлөөлж байгаа  аж. Гэлээ гэхдээ смартфоны бизнес эрхэлдэг Kindle брэндийн үйлдвэрлэгч Amazon.com цаашид “TI”-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн байна.  

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж