Хөдөө аж ахуйн биржийг түргэвчлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн биржийг түргэвчлэхийг хүсэв

"Хүнсний бирж" төрийн бус  байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах хуулиа УИХ-ын хаврын чуулганаар хурдан хэлэлцэж, баталж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байна. Хөдөө аж ахуйн хүнсний биржийн хуулийг батлах асуудал аль арваад жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч  өнөөдрийг хүртэл биелээгүй байгаа юм. Хүнсний бирж байгуулснаар малчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ченжийн дамжлагагүйгээр шууд хэрэглэгчдэд хүрэх, үнийн хөөрөгдлийг зогсоож, өсөлт буурах, малын гаралтай болон хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахаас эхлээд олон чухал ач холбогдолтой юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж