Хөгширснөө хэзээ мэдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хөгширснөө хэзээ мэдэх вэ?

-Сексийн оронд харааны шил амьдралын амин чухал хэрэгцээ болбол


-Сонин дэлгээд унших гэхээр гар чинь богинодоод байвал


-Сүүний үнэ нэмэгдсэн тухай гомдоллож эхэлбэл


-Цайнаас сайхан ундаа үгүй болбол


-Тайван унтаж байхад чинь талийгаач болчихоогүй биз гэж гэрийнхэн чинь татаж, чангааж эхэлбэл


-Хөршүүд чинь алх, бахьнаас өгсүүлээд багаж хэрэгсэл танаас гуйж эхэлбэл


-Орой 21 цагт утасдсан хүн “Таныг сэрээчихэв үү?” гэж асуувал


-“Намайг залуу байхад” хэмээн өгүүлбэрээ эхэлдэг болбол


– Чихний чинь үс толгойныхоос чинь их болоод ирвэл


-Цаг агаарын мэдээ чих тавин чагнаж эхэлбэл


-Баяр ёслолоор хамаатнууд чинь цугларахад танихгүй хүүхэд, залуусын цуглаанд ирсэн мэт санагдаж эхэлбэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж