
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдээлснээр 2009 оны хоёрдугаар сард Космос-2251 хиймэл дагуул америкийн “Iridium” дагуултай мөргөлдөж, сүйрсний улмаас сансрын хог хаягдал үүссэн юм гэж мэдээлсэн ажээ.
Урьд өмнө гуравдугаар сарын 18-нд Олон улсын сансрын хөлгийг Кеплерт залган нийслэгийн өндрийг 3,7 км-ээр дээшлүүлж, ирэх дөрөвдүгээр сарын 7-нд залгагдах Союз-ТМА-21 болон 21-ний өдөр залгагдах Endeavour хөлгүүдэд зориулан тааламжтай нөхцөлийг урьдчилсан бэлтгэсэн байна.
Олон улсын сансрын станцын дэлхийг тойрон эргэлдэх дундаж өндөрлөг нь 360-330 км байдаг боловч дэлхийн татах хүчний нөлөөнөөс болж, өдөрт 100-150 м доошилж байдаг аж.
Олон улсын сансрын станцад одоо оросын сансрын нисэгч Дмитрий Кондратьев, АНУ-ын сансрын нисэгч Катерин Колеман, италийн Паоло Несполи нар ажиллаж байгаа бөгөөд оросын Андрей Борисенко, Александр Самоутяев, НАСА-гийн Рональд Гаран нарын сансрын нисэгчид тун удахгүй нэмэгдэн очих юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг