Японы эмч нар эмчилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Японы эмч нар эмчилгээ хийнэ

Японы “Heart saving project” зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 19-27-нд манай улсад ажиллахаар болжээ. Тус байгууллагын эмчилгээний багийнхан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Зүрх, судасны тасгийн эмч нарын хяналтад байгаа өвчтөнүүдэд эмчилгээ хийдэг аж. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй “Японы зүрхний эмч нар Монголд байх хугацаандаа зүрний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ” гэсэн мэдээллийн дагуу албаны эх сурвалжаас тодрууллаа. Албаны хүний хэлснээр Японы эмч нар өнгөрсөн наймдугаар сард тус эмчилгээний багийнхныг Монголд ирэхэд оношлогоонд хамрагдаж, эмчилгээ хийлгэхээр төлөвлөгдсөн 30 гаруй өвчтөнд эмчилгээ хийх юм байна.  
Дашрамд дурьдахад, “Heart saving project” байгууллагын эмч нар 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн  мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулж эхэлсэн бөгөөд 11 жилийн хугацаанд нийт 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийж, 338 гаруй өвчтөнд зүрх сэтгүүрдэх аргаар зүрхний эмчилгээ хийжээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж