Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ,  ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН,  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛ ТАНАА
Эрүүл биед саруул ухаан оршино. Энэ үнэн учраас юуны түрүүнд хүн бүр эрүүл мэндээ анхаарах ёстой. Эрүүл байхад  шинжлэх ухааны ач холбогдол асар их. Гэтэл өнөөдөр эмнэлгийн байгууллага ачааллаа даахгүй өвчтөнөө шалан дээр хэвтүүлж байгаа нь үнэн. Өнөөдөр Монгол Улсад байдал ийм байхад дарга, сайд нар тансаглах конторын барилгаас илүү  Монголын ард түмэнд орчин үеийн эмнэлэг ус, агаар шиг хэрэгцээ шаардлагатай байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Үүнийг манай нам, засаг бодлогоо болгож бүр 1980-аад оны дундуур Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны конторт зориулан барьсан барилгыг хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга болгож байсан баримт бий. Энэ бол жинхэнэ нүдээ олсон шийдвэр байсныг эргэн санахад илүүдэхгүй болов уу.

Гэтэл өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаачлагаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагад шилжүүлэх тухай Засгийн газрын 122 дугаар тогтоол 2012 оны 11 дүгээр сарын 03-нд гарсан нь УИХ-ыг давж, Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон төдийгүй ард түмэн, хүн ардын эрүүл мэндийн эсрэг шийдвэр болсноороо монголчуудын дургүйцлийг хүргэж байгааг бид бүгдээрээ харж байна.

Жилд дунджаар 120 мянган иргэн үйлчлүүлдэг, Чингэлтэй дүүргийн оршин суугчдад үйлчилдэг төдийгүй орон нутгаас ирсэн хүнд өвчтөнийг харъяалал харгалзахгүйгээр авч эмчилдэг энэ эмнэлгийг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын 130 ажилтны албан тасалгаа болгохыг “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөнөөс эсэргүүцэж байгааг бид тууштай дэмжиж байна.

Засгийн газрын дээрх тогтоолыг хүчингүй болгохыг ард түмэн, эмнэлгийн ажилчид, ҮЭ, олон зуун үйлчлүүлэгч, түүний дотор хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад настнууд хүсэн хүлээж байна. Хууль зөрчсөн энэ шийдвэрээ хүчингүй болгохыг бид Засгийн газраас хатуу шаардаж байна. Хэрэв энэ шаардлагыг эс зөвшөөрвөөс бид дээрх хөдөлгөөнтэй нэгдэн дараагийн тэмцлийн хэлбэрт шилжиж, Монголын ард түмний эрүүл энхийн төлөө тууштай тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, энэхүү  шаардлагыг гаргаж  байна.

Монгол Улсын нэр хүнд бүхий 300 гаруй алдартнуудыг төлөөлж шаардлага гаргасан:

1. Ж.Хайрулла-Ардын эмч, Хөдөлмөрийн баатар
2. Н.Баасанжав-Ардын эмч, Хөдөлмөрийн баатар
3. Д.Нямхүү-Ардын эмч, Хөдөлмөрийн баатар
4. Г.Очирбат-Хөдөлмөрийн баатар
5. Ш.Дашцэрэн-Хөдөлмөрийн баатар
6. Ж.Авирмэд-Хөдөлмөрийн баатар
7. Н.Жанцанноров-Ардын жүжигчин, төрийн хошой шагналт
8. Ж.Баасанхүү-Ардын эмч, академич
9. Ч.Цэрэннадмид-Ардын эмч, Эрүүл мэндийн сайд асан
10 .Ш.Сүрэнжав-Ардын уран зохиолч
11. Б.Зангад-Ардын жүжигчин
12. Ч.Мөнхшүр-Ардын жүжигчин
13. Ж.Лхамхүү-Ардын жүжигчин
14. П.Цэрэндагва-Ардын жүжигчин
15. Д.Мэндбаяр-Ардын жүжигчин
16. П.Нямдаваа-Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Эрүүл мэндийн сайд
        асан,  академич
17. Г.Дашзэвэг-Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Эрүүл мэндийн  сайд
      асан
18. Н.Даваацэрэн-Гавъяат эмч
19. Г.Батмөнх-Гавъяат эмч
20. Ч.Пунцаг-Гавъяат эмч, академич
21. Л.Лхагваа-Гавъяат эмч, төрийн шагналт, академич
22. Х.Даваахүү-Гавъяат эмч
23. Г.Түмэннасан-Гавъяат эмч
24. Г.Жамбаа-Гавъяат багш
26. Ж.Гомбожав-Гавъяат эдийн засагч
26. Ц.Балхаажав-Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
27. Л.Цэрэндондог-ББМҮЯ-ны сайд асан
28. Д.Гэлэгпунцаг-Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн
29. Б.Тунгалаг-Гавъяат жүжигчин
30. Ж.Чойнхор-Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
31. Ц.Сарангэрэл-Гавъяат багш
32. Д.Мөнхөө-Гавъяат эмч
33. Р.Сандалхан-Гавъяат эдийн засагч
34. Ч.Дашдэмбэрэл-Малын гавъяат эмч
35. Б.Пүрэв-Гавъяат хуульч
36. Ч.Гомбосүрэн-Гавъяат эдийн засагч
37. Х.Цэвлээ-Соёлын гавъяат зүтгэлтэн
38. Ц.Өөлд-Гавъяат агрономч
39. Б.Дорж-Академич, гавъяат агрономч
40. Б.Батсэрээднэ-Эрүүл мэндийн сайд асан
41. Л.Лантуу-Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн
 дарга асан
42. Р.Бямбаа-доктор
43. С.Баатар-доктор
44. Д.Сүхбаатар-доктор
45 М.Цэрэнханд-Гавъят багш

2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

/Төлбөртэй нийтлэв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж