
Аливаа улс үндэстэний орших, эс оршихуйн түүхэн замнал үе үеийн цэрэг эрс, эх оронч зүтгэлтэнүүдээс эхлээд эр зориг, эрдэм ухаан төгс алдарт хаад жанждын нарын “халуун амь, бүлээн цус”-аар бичигдсэн нь түүхэн үнэн билээ. Уг үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй алтан ургийн хаадуудын хөрөг зургаас бүрдсэн энэхүү үзэсгэлэнг үзэхээс гадна “Чулуу шидэгч чөдөр оньс”-ны бодит хэмжээгээр хийсэн загвар, Чингисийн чулууны бичээс зэрэг шинэ үзмэрүүдийг сонирхох боломжтой юм.
Б.БАТ